Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүрэг “Намрын бүх нийтийн мод тарилт”-ыг зарлаж байна
Хавар, намрын улиралд дүүргийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлыг анх УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан түүчээлэн хэрэгжүүлж, “Ногоон Баянзүрх”-ийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Та бүхнийг “Намрын мод тарилт”-ын ажилд өргөнөөр хамрагдахыг уриалж байна.
ХЭЗЭЭ: 2026.10.03-ны өдөр 11:00 цагт
ХААНА: Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд
“ТЭРБУМ МОД – ТАНЫ ТАРИХ НЭГ МОДООР ҮРГЭЛЖИЛНЭ”