Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Антарктидын хамгийн алдартай хоёр амьтан болох хаан оцон шувуу болон үслэг далайн хав устах эрсдэлд оржээ. Байгаль хамгаалах олон улсын холбооны (IUCN) шинэ тайланд дурдсанаар, дулаарах, мөс хайлах, мөн хоол хүнс багасах нь тоо толгойд сөргөөр нөлөөлөх гол шалтгаан гэж бичсэн байна. Ховордож буй амьтдыг бүртгэдэг "IUCN"-ийн Улаан жагсаалтад хаан оцон шувуу "Аюулд өртөхөд ойрхон" гэх ангиллаас устах аюултай гэх ангилалд орсон байв. Харин Антарктидын үслэг далайн хав “Аюул багатай” ангиллаас устах аюултай болжээ.
Хаан оцон шувуу нь хамгийн том оцон шувуу бөгөөд нэг метр гаруй өндөр, 45 кг орчим жинтэй байдаг. Гэвч 2080-аад он гэхэд тэдний тоо толгой тал хувиар буурах магадлалтай. 2009–2018 оны хооронд л гэхэд тоо толгой нь 10 хувиар буурсан бөгөөд энэ нь ойролцоогоор 20 мянган нас бие гүйцсэн оцон шувууг илэрхийлж байна. Хаан оцон шувуу нь далайн мөснөөс ихээхэн хамааралтай. Тэд мөсөн дээр үржиж, амарч, ан хийдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт жил бүр мөс эрт хайлахад нөлөөлж байгаа тул олон оцон шувуу дэгдээхэйгээ өсгөж чадахгүй байна. Үнэндээ колониудын бараг тал хувь нь сүүлийн жилүүдэд үржлийн доголдолтой тулгарсан.
Антарктидын үслэг далайн хавын тухайд гэвэл, 1999-2025 оны хооронд тоо толгой нь 50 гаруй хувиар цөөрсөн тул "IUCN"-ийн Улаан жагсаалтад статусыг нь өөрчилсөн. Толгой цөөрч буй нь гол хүнсний эх үүсвэр болох далайн криллийн хүртээмж буурсантай холбоотой гэж "IUCN" тогтоожээ.
Антарктидын үслэг далайн хавын үнэлгээнд ажилласан Кит Ковачс хэлэхдээ, гадаргын усны температур нэмэгдэхийн хэрээр далайн крилл нь хүйтэн хэсэгт хүрэхийн тулд далайн эрэг рүү эсвэл далайн гүн рүү шилжиж байна гэжээ. Далайн крилл нь Антарктидын орчмын далайн гүн цэнгэг усанд амьдардаг, сам хорхойтой төстэй жижиг хавч хэлбэртэн аж. "Уур амьсгалын өөрчлөлтөөс болж үслэг далайн хав зэрэг крилл иддэг амьтад үрэгдэж байна" гэж Ковачс анхааруулж байна.

Hi, this is a comment.
To get started with moderating, editing, and deleting comments, please visit the Comments screen in the dashboard.
Commenter avatars come from Gravatar.