Баянзүрх дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, дүүргийн хэмжээний инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, засвар шинэчлэл, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан, Засаг дарга И.Баттөгс, Дүүргийн менежер Ц.Гомбосүрэн, ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц болон холбогдох хэлтэс, нэгж, байгууллагуудын удирдлага, инженерүүд оролцов.

Уулзалтаар,

Дүүргийн бүтээн байгуулалт, дэд бүтэц, зам талбай, тохижилтын ажилтай инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг уялдуулан хамтран ажиллах,

Цаашид Баянзүрх дүүргийн инженерийн шугам сүлжээг газар доорх “Хонгилын систем”-д үе шаттайгаар шилжүүлэх,

Мөн шугам хоолойд гарсан гэмтлийг засахдаа ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг алдагдуулахгүйгээр засвар үйлчилгээг цаг алдалгүй хийдэг байх асуудлыг онцлон хэлэлцэж, холбогдох байгууллагуудад нь үүрэг чиглэл өгч, санал зөвлөмж хүргүүлэн ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *