"The MongolZ" баг "PGL Bucharest" тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэд өчигдөр/2026.04.09/ Оросын "Parivsion" багийг 2-1 гэсэн харьцаатай хожив. Хэдийгээр эхний мап "Dust2" дээр Оросын баг илүүрхсэн ч "Mirage" болон "Ancient" дээр Монголын баг дараалан хожив. Ялангуяа "Ancient" дээрх тоглолтод "The MongolZ" баг арван раунд дараалан хожиж, тоглолтын үр дүнг эргүүлжээ.
Тоглолтын дараа "Jame" ярихдаа "Баг доторх харилцаа сайн байсангүй ээ. Тоглолт сонирхолтой болж өнгөрлөө. Энэ тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Харамсалтай нь төгсгөл хийж чадсангүй. Хэдийгээр манай баг мапын асуудалтай байгаа ч эхний ‘Dust2’ дээрх тоглолт, ‘Mirage’ дээрх тэмцэл надад таалагдсан. ‘Ancient’ дээр бид тэргүүлж, бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байлаа. Гэхдээ чухал раундуудаа алдсан. Анхааралгүй байдлаасаа болж, хийх ёстой зүйлсээ хийсэнгүй. Ерөнхийдөө сайн тоглосон. Одоо бидэнд хэд хоногийн амралт байна. Дараа нь Астанад тэмцээнтэй. Одоо ‘Overpass’ дээр анхаарах цагтай боллоо. Бид мапууд дээрээ анхаарч чадвал хаа хүрэхээ төсөөлж чадахгүй байна. Надад нэг санаа бий" гэжээ.
"The MongolZ" баг маргааш/2026.04.11/ 01:00 цагаас "FUT" багийн эсрэг тоглоно. Хожсон нь финалд тоглох учиртай. Нөгөө талд Францын "3DMAX" болон "Astralis" багууд учраа таарчээ.